Иргэний боловсрол хичээл

Иргэний боловсрол хичээл нь сурагчдад дараах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Үүнд:
• Үндэснийуламжлалт сэтгэлгээний болон соёлынүнэт зүйлс, ёс заншлаа дээдэлж, амьдрал,ахуйдаа хэвшүүлэн, өвлүүлэн хөгжүүлдэгүндэсний ухамсар, бахархалтай иргэнболж төлөвших
• Иргэнийсахин биелүүлэх зан үйлийн болон эрх,үүрэг, хариуцлагын хэм хэмжээг мөрддөг,шударга ёсыг дээдэлдэг, хариуцлагатай,идэвхтэй, бүтээлч иргэн болж төлөвших
2. ХӨТӨЛБӨРИЙГХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Иргэний боловсрол хичээлийг анги бүрд дараах цагаар судална. Үүнд:
Боловсролын түвшин Анги Ноогдох цаг Нийт цаг
Иргэний боловсролын уламжлалт зан үйл Орчин цагийн иргэний боловсрол
Бага I 19 9 28
II 22 10 32
III-YI 23 11 тус бүр 34
Суурь YII-IX 18 17 тус бүр 35
Бүрэн дунд X-XII 10 25 тус бүр 35
Бүгд 92 72 164

ИРГЭНИЙБОЛОВСРОЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙНАГУУЛГЫН ЕРӨНХИЙ ХҮРЭЭ

Иргэний боловсрол хичээлийн хөтөлбөрийн агуулга нь "Иргэний боловсролын уламжлалт зан үйл", "Орчин цагийн иргэний боловсрол" гэсэн хоёр үндсэн айтай байна.
Хөтөлбөрийн агуулгын айнууд нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд дараах харьцаатай байна. Үүнд:
Боловсролын түвшин Бага Суурь Бүрэн дунд
Иргэний боловсролын уламжлалт зан үйл 70% 50% 30%
Орчин цагийн иргэний боловсрол 30% 50% 70%
Иргэний боловсролын уламжлалт зан үйл ай нь "Зан суртахууны төлөвшил", "Уламжлалт аж төрөх ёс", "Үндэсний өв соёл, бахархал" гэсэн дэд хэсгүүдээс, Орчин цагийн иргэний боловсрол ай нь "Иргэний хувийн төлөвшил", "Иргэний хариуцлага", "Иргэн төрийн харилцаа" гэсэн дэд хэсгүүдээс тус тус бүрдэнэ.
Зан суртахууны төлөвшил Уламжлалт аж төрөх ёс Үндэсний өв соёл, бахархал
Өөрийн дотоод сэтгэлээ таньж, цэгнэн төлөвших ухаан
Эцэг, эхээ хайрлаж, асран энэрэх ёс
Хүнийг эрхэмлэн хүндэтгэж харилцах уламжлалт ёс
Багш, эрдэм, номыг эрхэмлэх уламжлалт ухаан, ёс
Бие, хэл, сэтгэлийн сайн муу үйл, түүнийг жолоодох ухаан
Овог удам, гал голомт, ургаа дээдлэх, өрх, гэрээ засах ёс, зан үйл
Байгалийг шүтэж, зохицон амьдрах ухаан Таван хошуу мал, мал аж ахуйтай холбогдох зан үйл
Гэр сууцтай холбогдох зан үйл
Идээ, ундааг зохистой хэрэглэхтэй холбогдох зан үйл
Үндэсний хувцас, өмсгөлтэй холбогдох зан үйл гэх мэт Уламжлалт тоглоом, наадгай
Уламжлалт баяр наадмын зан үйл
Бэлгэдлийн зан үйл
Төрийн бэлгэ тэмдэг
Үндэсний биет болон биет бус өв, соёлын үнэт зүйлс
Монголчуудын уламжлалт сэтгэлгээ

Иргэний хувийн төлөвшил, ур чадвар     Иргэний хариуцлага         Иргэн төрийн харилцаа
Бүлэг, нийгмийн дунд биеэ зөв авч явах ухамсар, зан үйл
Бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах
Архи, тамхи, мансууруулах хорт бодисоос ангид байх гэх мэт
Аюулгүй орших дадал, хэвшил
Замын хөдөлгөөнд аюул, осолгүй оролцох
Хүнсний бүтээгдхүүний баталгаат, аюулгүй байдлыг таних
Байгалийн болон ахуйн болзошгүй гамшиг, ослын үед өөрийгөө хийгээд бусдыг хамгаалах Дүрэм журмыг мөрдөх, дүрэм тогтооход оролцох
Эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах
Шударга ёсыг эрхэмлэх, авлигаас ангид байх
Татвар төлөх
Сонгуульд оролцох, сонгох, сонгогдох эрхээ эдлэх Төрийн /цагдаа, өмгөөлөл, нийгмийн хамгаалал/ үйлчилгээ авах, эрхээ хамгаалах
Захиргааны байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх
Банк, санхүүгийн үйлчилгээ авах
Эд хөрөнгө, өмч, хувьцаа, үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцох
Хөдөлмөрийн харилцаанд оролцох

I-III АНГИЙН АГУУЛГЫН ХҮРЭЭ
Агуулгын бүрэлдэхүүн I анги - 28 цаг II анги - 32 цаг III анги - 34 цаг
Иргэний боловсролын уламжлалт зан үйл Зан суртахууны төлөвшил - Бие, хэл, сэтгэлийн үйл
- Сайн, муу үйлийг ялгах
- Унтах, сэрэх, зөв унтахыг мэдэх, хэвшүүлэх
- Идээ ундааг тохируулан хэрэглэх
- Хувцас, өмсгөлийг тохируулах
- Харилцах уламжлалт ёс
- Мэндлэх, хүндлэх, талархах
- Уучлал гуйх
- Аав, ээжийн элбэрэл, ачлалыг хариулах
- Эрдэм номыг дээдлэх, багшийг хүндэтгэх
- Бие, хэл, сэтгэлийн үйл
- Бие, хэл, сэтгэлээ ариусгах
- Зөв, буруу үйлийг ялгах
- Үг, үйлдлээ тунгаан бодож илэрхийлэх
- Архи, тамхи зэрэг хорт зуршлыг хорих, цээрлэх
- Харилцах уламжлалт ёс
- Уг, ургийн хэлхээ
- Ахмадыг хүндэтгэж, өтгөс, нялхасыг асран харилцах ёс
- Хүлээц, тэвчээртэй байх
- Найз нөхөр, андын эв эеийг эрхэмлэх
- Бие, хэл, сэтгэлийн үйл
- Бие, хэл, сэтгэлээ засч жолоодох
- Шударга, шударга бус үйлийг ялгах
- Бусдын төлөө сайн үйл үйлдэж хэвших
- Бусдад муу санах, хор хүргэхийг бодох зэрэг сэтгэлийн буруу үйлийг хорьж хэвших
- Бусдыг үл хүчирхийлэх зан үйлийг эрхэмлэх
- Харилцах уламжлалт ёс
- Ясан ба цусан төрлийн гурван үеийг нэрлэж, хүндэтгэн харилцах
- Бусдыг үл ялгаварлах, адил тэгш хандах
- Бусдын эв эеийг эрхэмлэн харилцах
- Зүдэрч зовсон хүн, амьтныг энэрч асрах
Уламжлалт аж төрөх ёс - Монгол гэр, сууц түүнтэй холбоотой зан үйл
- Таван хошуу малыг ялгах, нэрлэх, зүслэх
- Газар, хөрс, шороо, уул, ус зэрэг байгалийг хамгаалах уламжлалт зан үйлээс мэдэх, хэрэглэх - Монгол үндэстэн, ястны хувцас, холбогдох зан үйл
- Мал маллах, эдэлгээнд сургах, сүү цагаан идээ боловсруулах, хэрэглэх ёс
- Байгаль хамгаалах уламжлалт зан үйлээс мэдэх, хэрэглэх, хэвшүүлэх - Мал аж ахуйн хөдөлмөрийг эрхэмлэх уламжлалт зан үйл
- Байгаль хамгаалах уламжлалт ёсноос мэдэх, хэрэглэх, хэвшүүлэх

Үндэсний өв соёл, бахархал - Үг, тоо, өнгө, дүрсийн зарим бэлгэдлийг мэдэх, бэлгэдэх
- Морин хуур хөгжим, холбогдох зан үйл
- Цагаан сарын зан үйл - Төрийн туг, далбаа, есөн хөлт хар, цагаан тугны утга, бэлгэдэл
- Уртын дуу, хөөмий
- Эрийн гурван наадмын зан үйл - Төрийн дуулал, төрийн сүлдний утга, бэлгэдэл
- Бий биелгээ, тууль зэрэг язгуур урлагийн өв
- Орон нутаг дахь түүх, соёлын дурсгал, тэдгээрийг бахархах
Орчин цагийн иргэний боловсрол Иргэний хувийн төлөвшил, ур чадвар - Би - Монгол улсын иргэн (үндэсний хэл, бичиг, соёл, өв уламжлал, газар нутаг)
- Манай нутгийн ястан, угсаатан, бусад хүмүүс, бид бүгдээрээ Монгол хүмүүс гэдгээрээ нэгддэг
- Би ба бусад хүүхдүүд: өөрийн бусдаас ялгагдах онцлогийг тодорхойлох, бусдын хувийн онцлогийг хүндэтгэх - Бусдад туслах, хамтран ажиллах, нийгэмд сайн үйл хийхэд оролцох
- Гэрийнхээ хаана байдгийг болон сургуульдаа ирэх, буцах замыг заах, замын хөдөлгөөнд оролцогчид, хэн, ямар үүрэгтэй оролцдогийг мэдэж хэвшүүлэх
- Аюул тохиолдсон үед: сургууль дахь галын хор, аваарын хаалгын тэмдэглэгээ, байршлыг мэдэх, заах, хэрэглэх - Бусдад туслах, хамтран ажиллах, нийгэмд сайн үйл хийхэд оролцох
- Тусгаар улсын утга, ач холбогдол
улсынхаа сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан хүнийг мэдэх, тайлбарлах
- Ангийн болон бусад хүүхдүүдтэй адил тэгш харилцах, хамтран ажиллах
Иргэний хариуцлага - Өөрийн үүрэгт ажлаа сайн хийх (хичээл, гэрийн ажил, ангид хүлээх үүрэг г.м)
- Дүрэм: сурагчдын мөрдөх дүрэм, дэглэм
- Дохио тэмдэг: сургууль доторх дохио тэмдэг, сургуулийн гаднах дохио тэмдэг: ногоон, улаан, шар гэрэл, замын гарц г.м - . Өөрийн хувийн эд зүйлээ хариуцан авч явах, бусдын эд хөрөнгө, өмчийг хүндэтгэх
- Би сурагч: хичээл дээр баримтлах дүрэм, хүлээх хариуцлага

- Анги, сургуулийн дүрэм, журам боловсруулахад оролцох, дагаж мөрдөх
- Уралдаан, тэмцээн, зугаалга зэрэг хичээлээс бусад ажил, үйл ажиллагаанд баримтлах дүрэм, хүлээх хариуцлага
- Бидний оршин суугаа газрыг тохь тухтай болгох нь иргэний хүлээх үүрэг, хариуцлага
- Хувийн хариуцлага: бусдын эрх, өмчөнд халдахгүй байх, худлаа хэлэхгүй, хуурахгүй байх г.м
Иргэн төрийн харилцаа - Би ба багаар ажиллах ёс: ангийн багш, ангийн ахлагч, багийн ахлагч, багийн гишүүдийн хамтын ажиллагаа, эрх, үүрэг
- Манай сургуульд хэн ажилладаг вэ?: сургуулийн ажилтнуудыг нэрлэх, тэдний ажил, үүрэгтэй танилцах - Орон нутаг (баг, хороо, сум, дүүрэг)-ийн засаг захиргаа гэж байдаг, тэд оршин суугчдын сайн сайхны төлөө ажилладаг
- Хүүхдүүд, иргэд сайн санааны ажил хийж, төр засаг, орон нутагтаа тусалдаг - Төр иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалдаг
- Сургууль, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагууд бидэнд үйлчилдэг

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.